Бат-Ирээдүй

Хайх

Алтан гадас чигийг заана

Өчигдөр Япон дах Монгол улсын элчин сайдын яаман дээр нэгэн сайхан арга хэмжээ боллоо. Сайхан гэхийн учир юу хэмээвэл Монголын төлөө энэ насаараа зүтгэж яваа буурал эрдэмтэд, монголын соёл, боловсрол, шинжлэх ухааныг хөгжүүлэхийн төлөө, монголчуудын эрүүл мэндийн төлөө ажилласан Япон хүмүүсийн хөдөлмөр бүтээл, хичээл зүтгэлийг Монголын төр засаг үнэлж, одон медалаа гар таталгүй хайрлалаа. Японд хэдийгээр манайх шиг хоосон одон медаль, нэр төрөөр бялдах нь ховор ч эрх биш нэгэн тусгаар улсын төрийн хайр хишиг хүртэж буй хүмүүс баяртай л байх шиг харагдана. Үүнд монгол судлаач, түүхч эрдэмтэн Кацухико Танака нарыг алтан гадас одонгоор, Монголч эрдэмтэн Масару Хашимото, Казүюүки Окада, Курибаяаши Хитоши, нарын арав гаруй хүнд “Найрамдал” медаль”, Озава Жуко нарын хүмүүст яамдын Жуух бичиг хүртээснийг Гадаад Харилцааны Сайд Гомбожавын Занданшатар гардуулан, баяр хүргэж үг хэллээ. Тэрбээр хэлэхдээ “Монгол-Японы хамтын ажиллагааг бодиттой хэрэгжүүлэхэд та бүхний оруулсан хувь нэмэр асар их юм. Найрсаг Японы ард түмний төлөөлөл болсон та бүхний дэмээр шинжлэх ухаан, боловсрол, хүмүүнлиг, эрүүл мэндийн салбарт хоёр орны харилцаа цаашид улам батжин хөгжинө гэдэгт би итгэлтэй байдаг. Та бүхэнд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.” гэлээ. Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Р.Жигжид баяр хүргэж, үг хэлэхдээ “Юуны өмнө Монгол Улс Япон улсын хооронд соёлын харилцааны протокол байгуулагдсаны 35 жилийн ойг таширлан Монгол Улсын төр, засгийн одон медаль, шагнал хүртэж байгаа та бүхэнд Элчин сайдын нэрийн өмнөөс болон хувиасаа халуун баяр хүргэж байна. Монгол Улсын төр засгийн өндөр шагнал авсан та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсч байна. За ингээд энэ хундагыг монгол маягаар та бүхний эрүүл энх, аз жаргалын төлөө тогтооё” гээд баярын хундага өргөлөө. Шагнагдсан хүмүүсийг төлөөлж Монголч эрдэмтэн Кацухико Танака сан хэлэхдээ “Надад Алтан гадас гэдэг нэртэй одонгоор шагнасанд их баяртай байна. Би Монголд ямар одон медаль байдгийг мэддэггүй байсан. Энэ Алтан гадас гэдэг бол монгол хүний үзэх үзлийг тусгасан гэж бодож байна. ын тэнгэрт алтан өнгөөр гялалзаж чигийг зааж байдаг одны нэр билээ. Энэ алтан гадас гэдэг бол байнга нэг газарт байж байдаг учраас малчин, аянчин хүмүүст зүг чиг болох чухал тэмдэг болж байдаг аж. Миний бие монголын тухай судлаж эхлээд бараг 50 шахам жил болж байна. хэлшинжлэл, утга зохиол, түүх, гүн ухаан, зэрэг олон чиглэлээр ажилласан. Зүйрлэж хэлэх юм бол монгол малчин өвсний соргог, усны тунгалагийг хайж явдаг шиг би бас тэгж татагдсан юм. олон салаа замаар явсан хүн. Надад тэр нь их сонирхолтой байдаг. Миний хувьд болон олон салаа зам байсан. Монгол үндэстэн өөрийн хэлийг яаж хамгаалж Харин намайг Алтан гадас одонгоор шагнасаныг үзэх юм бол одоо хөгшин хүн сайн ус, өвс хайж явахгүйгээр энгэрт зүүсэн алтан гадасаа дагаж нэг газраа тогтвортой суу гэсэн утгатай бизээ гэж би өөрөө бодож байна. Өнөөдөр Монгол Улсын төрийн дээд шагнал хүртсэн хүмүүс бол монгол хүн баярлаж байвал хамт баярладаг, монгол хүн гуниж байвал хамт гунидаг тийм хүмүүс гэж бодож байна. Нэг сэтгэлээр хүрэлцэн ирсэн та бүхнийг төлөөлж, улам ихийг хийх урам зориг өгсөн Монголын төр засаг, биечлэн ирсэн ноён Занданшатар сайд, элчин сайдын яамны хамт олонд чин сэтгэлийн талархалаа илэрхийлэе. Мөн өнөөдрийн шагнагдсан хүмүүст бас баяр хүргэе. Та бүхэнд баярлалаа.” гэж утга төгөлдөр сайхан талархалын үг хэллээ. Монголын төлөө сэтгэл гарган, зүтгэж хөдөлмөр бүтээлийн их амжилт үзүүлж, шагнал хүртсэнд хүмүүст халуун баяр хүргэж гарыг нь чанга атгав. Алтан гадас чигийг заана хэмээн тэр баттай хэлж байлаа. Токио хот, 19.12.2009