Бат-Ирээдүй

Хайх

Ж.БАТ-ИРЭЭДҮЙ:"НЭР"

Гадаадынханд хичээл заахад хүний санаанд оромгүй юм асуух нь энүүхэнд. Өөр өнцгөөс харж байгаа нь тэр бололтой. Саяхан нэг нөхөр бас нэг сонин юм асуулаа. Энэ бол хүний нэрийн тухай байсан юм. Япон хүн болохоор шууд асуухгүй тойруулна. Монголчууд мал ахуй эрхэлдэг биз дээ? Тиймээ, Монголчууд таван хошуу мал малладаг байхаа? Тиймээ, адуу, үхэр, хонь, ямаа, тэмээ, адгуулдаг. Та нар мал аж ахуйн асар их туршлага, уламжлалтай биз дээ? Тэгэлгүй яахав? Нохой бас тэжээнэ тээ? Нохойтой, гэхдээ юу хоточ нохой голдуу л гэрийн гадаа байна даа. Нохойцагаан, Нохойхүү, Нохойжав гээд нэр байгаа тээ? Байгаа, байгаа байлгүй яахав. Тэгвэл яагаад Тэмээ, Тэмээцагаан, Хоньжав, Морьхүү, Ямаасүрэн, Үхэрдорж гэж нэр байхгүй байгаа юм бэ? гэнэ. Нэр гэдэг учиртай... гээд тайлбарлаж гарна даа.