
Одоо бүгдээрээ яршиг зүгээр аавынд байгаа хамгийн хүнд гэмт хэрэг хийсэн улсуудыг суллаж улс орноо удирдуулья. Тийм том гэмт хэрэг хийснийг бодоход тэд ухаантай, бас зоригтой улс байгаа байх. Яагаад гэвэл бидэнд аль болох хууль бус юм хийсэн “ухаантай”, “зоригтой” хүн хэрэгтэй байна. Монгол хүний амиа бодсон бэртэгчин зан гэж нэг муухай юм байна. Үүнийг захын замын түгжрэлээс аваад их хурлын мундагуудын мунхаг хууль батлах хүртэл илэрхий харж болно. Мөнгөтэй л болж байвал эд юу ч хийхээс буцах шинж алга. Хуваах, хүртэх, хүрэлцэх, оролцох юм байвал тэдэнд эх орны ашиг сонирхол, ард түмний итгэл найдвар гэж юу ч алга. Өнөө маргаашийн өвөр зуураа хуваах булчирхай нь ахиухан бол маргаашийн мах байна уу, нөгөөдрийн өөх байна уу ямар ч хэрэг алга. Эргэж хэзээ ч нөхөгдөхгүй эд баялагаа эд хуваагаад зараад идээд уучлаа. Өөрөө үхтэлээ, үр хүүхэд нь нэг үедээ идээд дуусахгүй мөнгөтэй бол монголын хойч үе хоолтой байна уу, хог түүнэ үү тэр хамаагүй болж газар нутгаа хөндийлөөд үлий болгож байх шиг байна. Худлаа үнэн хувьсгал хийе гэж уриалан дуудсан нэгэн байхад босоод очих хүн нэг ч алга. Угаасаа цөөн хүнтэй болохоор ууж удсан хүмүүсийн ураг төрөл ихэнхи нь байдаг бололтой. Хүн сайтай болохоор хүргэн бэр нь, хүүхдүүд шуухад идээд уугаад оролцчихсон байдаг бололтой хүрч очоод жагсах зориг зүрхтэй нэгэн алга. Мөнгө байвал бүхнийг шийдэж болно гэх гүн ухааныг балчир хүүхдийнхээ толгойд хүртэл суулгаж суудаг байшин, суйлдаг мөнгө, өмч хөрөнгө, өмссөн зүүсэн, утасны дугаар, уудаг иддэгээрээ уралддаг нэг муухай “өвчин” дэлгэрсээр байна. Ингээд бодохоор хуулийн газар хулгай бий, шашны газар чөтгөр байгаа нь үнэн бололтой.
Хуулийн газрын хулгайчдыг хуйлруулж, шашны газрын чөтгөрийг шатаахгүйгээр монголчууд мунхарч дуусах нь, Монгол орон дампуурч төгсөх нь.