Бат-Ирээдүй

Хайх

АРВАН ХАР НҮГЭЛ ГЭГЧ ЮУСАН БОЛ?

Арван хар нүгэл бол биеэр үйлдэх гурав, амаар үйлдэх гурав, сэтгэлээр үйлдэх дөрвөн хар нүгэлээс бүрдэнэ. Биеэр үйлдэх гурван хар нүгэлд нь алив амьтны амийг хөнөөх, хулгай дээрэм хийж хүчээр бусдын юмыг булаах, хүнийг янз бүрийн хэлбэрээр шулж мөлжин доромжлох болой. Ам хэлээр үйлдэх гурван хар нүгэлд, худлаа ярих, хов зөөх хоёрыг хутгах, амьтныг аашилж загнаж дээрэлхэж гүжирдэн гүтгэх болой. Сэтгэлээр үйлдэх дөрөвт бусдыг илүү үзэн билүү долоож, атаархан жөтөөрхөж байж ядах,  эд хөрөнгө, эрх тушаал, алдар нэрэнд шунан дурлах, амьтанд хар санаж, хажиглан сэрдэх, үл итгэх, үмхийгээр хэхрэх ийм дөрвөн нүгэл болой. Ингээд арван хар нүгэл бүрдмүй.