Арван цагаан буян аль буй хэмээвээс, нэгдүгээрт, хорхой шавьжнаас эхлээд алив амьтныг үл хөнөөж, харин аврах өршөөх арга замыг эрэлтэй, хоёрдугаарт, юмаа өгөлгүй харамласан хүнийг харааж зүхэлгүй, түүнд үл гомдож, авахыг үл бодон харин өөрөө өгч санааг нь амраах, гуравдугаарт, хүн болоод юмтай буруу харилцахыг тэвчин зүй зохицолыг эрхэмлэх, дөрөвдүгээрт, хов хэрүүл хөөж, холион бантан хутгахыг эгнэт жигшин, хүлээцтэй тайвуу уужуу байж, амирлангуйг хичээх, тавдугаарт, худлаа хэлж хуудуутай загнахыг цээрлэж, аливаа зүйлийг үнэн мөнөөр нь шударга үгүүлэх, зургаадугаарт, ширүүн дориун үг яриа хэлж гайхуулалгүй,нийлэмжтэй сайхан эв эеийг хичээж байх, долоодугаарт, ашиг хонжоо хичээсэн далд залхай үгийг тэвчиж, чин сэтгэлийн үгийг ил тод хэлж дадах, наймдугаарт нь, бусадтай арцалдах элдэв хорт сэтгэл агуулалгүй, бодож санасан зүйлээ ил шулуун хэлж байх, есдүгээрт, хомхой шунаг сэтгэлийг эгнэт цээрлэж, өрөвдөх хайрлах сэтгэлийг өөрийн болгон баримтлах, аравдугаарт, алив хүний эсрэг буруу үзэл бүхнээ засан тэвчиж, хүнлэг сэтгэлээр хандаж байх энэ арван цагаан буян буюу. Ж.Бат-Ирээдүй, Ч.Аръяасүрэн, “Монгол ёс заншлын их тайлбар толь”, 1999, Уб.,
АРВАН ЦАГААН БУЯН АЛЬ БУЙ ХЭМЭЭВЭЭС
Ангилал:
МОНГОЛ ЁС ЗАНШИЛ
2012.02.16