Аа
Аавын Нанияа
“Хэн хэнтэй уулзав гэвэл Эрүү цагаан Дэнхэлзүүр, үнхэлцэг цагаан Ёнхолзуур, Заяын шавийн Мөнгөн цоолтуур, Хилэн Ховоо, Цэхэр Чоймбол, Ногоон Дарцаг, Урт гуят Унзадын Балин, Хошууны нэрт Хоовой Равсал, Дүүрэг Цэвэг, Дүгрэг Ёндон, Тархигүй Хаймчиг, Аавын Нанияа, Агсан Жамбаа, Ажив Готов, Адуунд явдаг аягач Луузан, Адгийн муу нохой Луузан, Хүрэнгийн Жороо хүртэл...” (Ц.Дамдинсүрэн, “Толь Гэндэн”)
Аавын цээж ... Базаржав
"Төдий л удалгүй нөгөө хүн хүрч ирсэн нь хавийн нутгаар ад болж, аавын цээж хоч зүүсэн Базаржав гэдэг залуу байв." (С.Дашдооров)
Агсан Жамбаа
“Хэн хэнтэй уулзав гэвэл Эрүү цагаан Дэнхэлзүүр, үнхэлцэг цагаан Ёнхолзуур, Заяын шавийн Мөнгөн цоолтуур, Хилэн Ховоо, Цэхэр Чоймбол, Ногоон Дарцаг, Урт гуят Унзадын Балин, Хошууны нэрт Хоовой Равсал, Дүүрэг Цэвэг, Дүгрэг Ёндон, Тархигүй Хаймчиг, Аавын Нанияа, Агсан Жамбаа, Ажив Готов, Адуунд явдаг аягач Луузан, Адгийн муу нохой Луузан, Хүрэнгийн Жороо хүртэл...” (Ц.Дамдинсүрэн, “Толь Гэндэн”)
Адгийн муу нохой Луузан
“Хэн хэнтэй уулзав гэвэл Эрүү цагаан Дэнхэлзүүр, үнхэлцэг цагаан Ёнхолзуур, Заяын шавийн Мөнгөн цоолтуур, Хилэн Ховоо, Цэхэр Чоймбол, Ногоон Дарцаг, Урт гуят Унзадын Балин, Хошууны нэрт Хоовой Равсал, Дүүрэг Цэвэг, Дүгрэг Ёндон, Тархигүй Хаймчиг, Аавын Нанияа, Агсан Жамбаа, Ажив Готов, Адуунд явдаг аягач Луузан, Адгийн муу нохой Луузан, Хүрэнгийн Жороо хүртэл...” (Ц.Дамдинсүрэн, “Толь Гэндэн”)
Адуунд явдаг аягач Луузан
“Хэн хэнтэй уулзав гэвэл Эрүү цагаан Дэнхэлзүүр, үнхэлцэг цагаан Ёнхолзуур, Заяын шавийн Мөнгөн цоолтуур, Хилэн Ховоо, Цэхэр Чоймбол, Ногоон Дарцаг, Урт гуят Унзадын Балин, Хошууны нэрт Хоовой Равсал, Дүүрэг Цэвэг, Дүгрэг Ёндон, Тархигүй Хаймчиг, Аавын Нанияа, Агсан Жамбаа, Ажив Готов, Адуунд явдаг аягач Луузан, Адгийн муу нохой Луузан, Хүрэнгийн Жороо хүртэл...” (Ц.Дамдинсүрэн, “Толь Гэндэн”)
Ажваагийн хөх
“Тэгээд ч энэ нутгийнхан эр сүвтнийг элдэв согогоор нь өөтүүлж хоч дөрлөдөг шооч гайхлууд, сондуул Совд, боохой Раднаа, ногоон Ганжуур, шаазгай Мэдэржав, Ажваагийн хөх, шодон Даваа, дүлий Дагдан, ямаан Цэдэн, шандас Бадарчин, онгорхой Мажаа, Номт Чойдон, Уравцаг Галдан гээд өрхийн тоогоор цувуулж болно.” Д.Пүрэвдорж, “Улаан зүүд”
Ажив Готов
“Хэн хэнтэй уулзав гэвэл Эрүү цагаан Дэнхэлзүүр, үнхэлцэг цагаан Ёнхолзуур, Заяын шавийн Мөнгөн цоолтуур, Хилэн Ховоо, Цэхэр Чоймбол, Ногоон Дарцаг, Урт гуят Унзадын Балин, Хошууны нэрт Хоовой Равсал, Дүүрэг Цэвэг, Дүгрэг Ёндон, Тархигүй Хаймчиг, Аавын Нанияа, Агсан Жамбаа, Ажив Готов, Адуунд явдаг аягач Луузан, Адгийн муу нохой Луузан, Хүрэнгийн Жороо хүртэл...” (Ц.Дамдинсүрэн, “Толь Гэндэн”)
Албаны хэнхэг Сугар
“Утасны жагсаалтан дотроос би Сугар гэсэн нэр олов. “Улаан хувьсгалч”, “албаны хэнхэг” хэмээн янз янзаар л Сугарт манайхан нэр хоч өгнө. Ер нь өөрийн сэтгэлд таараагүйгээ л хүн тэгж өөчилж үздэг шүү дээ.” Д.Цэдэв, “Маргааш би мэс засал хийлгэнэ”
Алаач Цээ
“Цэмцгэрхэн эмээл дээр, цэмцгэрхэн суусан тэр хүүхэн, хажуу сумын “алаач” Цээгийн эхнэр шанган Долгор гэгч байлаа. Товуу “Өө” гэж дотроо урам хугарсан янзтай дуу алдав. “Алаач” Цээ гэж жилийн дөрвөн цаг мөрнөөсөө ангийн карабин буу, бүснээсээ “зөрүү хар” хэмээх нэг нүдний дуран салгадаггүй, амьтны хамраас цус гаргахын дон өвөрлөсөн хар хүн байдаг ажээ.” С.Дашдооров, “Оосор бүчгүй орчлон”
Алиа Петр
"Анх ирсэн жилдээ монголчуудын зан заншил, хэл ам мэдэхгүй учраас тулгамдан хүмүүсийн аж амьдралыг холоос ажин харж байсан бол сүүл сүүлдээ юуны өмнө хэл сурах гэж буруу хазгай сонссон үг, хүмүүсийн тоглож заасан яриаг ярьж амьтны инээд хүргэж явсаар алиа Петр хочтой болжээ." (Ч.Лодойдамба,"Тунгалаг тамир")
Алтайн гозгор хөх
"Халхын голын дайнд 'алтайн горзгор хөх' нэртэй эр явлаа. Намхан намайг нөхөд маань тэгж дооглон дууддаг байлаа." (Б.Бааст, "Ногтруу")
Алтан Найдан
“Аав нь буурлын буянаас эмтлэн ээмэг бөгжхөн гөлөглүүлж хэдэн халтар цаас унагадаг болохоор “Алтан Найдан” хоч зүүсэн ч муу дамын панзчин хойд урд хормойны аль нэг нь өмөрхий явдаг гэж итгүүлж чдасаны хүчинд чөтгөрийн амыг чөмөггүй булуугаар хуурч чадсан юм гэдэгсэн.” Д.Пүрэвдорж, “Тарчилсан сүнс”
Алцгар Чойдон
"Базар ч тэр зун үнэхээр гаргуун барилдаж, шөвгийн дөрөвт Да вангийн Алцгар Чойдон хэмээх дархлагдсан их бөхийг харван суйлж, ар зоогоор нь унагаад 'овоо нь нурж дардаггүй юм бол, ойчихгүй дээ хө' гэж ирсэн Ёст бээсийн Сиймхий дүүгүүр хэмээх, орсгой шүдтэй шуундаа хүн хэлэлцэхийн аргагүй их бяртай сайн бөхийг барьцгүй хавсарч, наадмын түрүүг, Даригангынхаа нэртэй авч гарч билээ." (Д.Маам,"Газар шороо")
Амитан Балбар
“Ойртон ирвэл хувицааны баячуудын нэг амитан хэмээх хочит Балбар ажээ. Амитан Балбар шал согтуу.” (Ц.Доржготов, “Амитан”)
Ангад Раднаа
“Дундыг баримтлаад ч нэмэр байхгүй, нэг л мэдэхэд нэрний урд цол дөрлөнө. Айл хэн бэ гээд асуухад л ать Балдан, Жөнх Найдан, Ангад Раднаа, Жорлоон Цэдэн гэх ч юм уу, саахалт хэн бэ гэвэл, саларцаг Мэдэржав, Сахалт Чогсом, Хамуутын шар, Ямаатын хар гэхчилэн урсгана.” Д.Пүрэвдорж, “Бор гэрийн богд”
Анги Шагдар
“Тэнд арван есдүгээр зууны их мэргэдийн нэгэн анги Шагдар хэмээх Төвд, энэтхэгийн таван ухаанд боловсорч нүгэлт ертөнцийн тоосноос тасарсан их гэгээнтэн мэндэлсэн.” (Б.Догмид, “Санаж сарвайх нутаг ус мину...”)
Анжаа дархан
“Тэр наадамд Анжаа дархан цавьдар морио хагсааж уралдахаар авчирав.” (Ц.Дамдинсүрэн, “Морь шинжээч Жомбоо хүү”)
Анчин Дорж
“Анчин Даржаа цулбуураа барин бодлогоширч “Хөгшин хүн авахгүй гэнэ шүү. Би ер нь нас ахисан ч гэсэн Донойн хар хүүгээс дордохдоо яахав дээ... Бүх насаараа шор үүрснээ /буу үүрснийг хэлж байна/ бодсон ч муусайн самуурайг марааны зээр шиг хяргах байсан юм. Хашрын хувьд ч гэсэн хүүгээсээ би арай л дээр дээ!.:.. Үгүй ядахдаа агт маллаад байж чадна шүү дээ!!” гэж сэтгэлдээ үглэн, бухимдахдаа бүдүүн хар авгай руугаа ууртай хялалзана.” Д.Намсрай, “Бор галуутайн талд”
Араажав Гэндэн
“Шар навтаснаас хиншүү үнэртэх нь халаг нартай өдөр араажав Гэндэн Жалцавынхаар бууж ёстой л бурж өгч дээ. ... Араажав Гэндэнийн ярианаас голбаалчлал гэдэг нь дэлхий даянаараа нэг байх гэсэн үг гэж ойлгосон ч буруу зөвийн дэнсэнд бодлоо тавьсангүй.” (Ж.Сарантуяа, “Хүний үр”)
Арзгай Гомбо
"Хоршооны манаач Арзгай Гомбо хоёрхон нүүчихье гэж шатраа барьж шалах." (Д.Цоодол,"Элчин Самбуу")
Атаалзай Басан
“Оюутан байхдаа Самбуугийн дэмжээнд дулдуйдаж явсан атаалзай Басанг ийм хүч чадалтай болно гэдгийг хэн мэдэх вэ, золиг.” Ц.Доржготов, “Тэнгэр дуугарахын өмнө”
Атаман Цэвэг
“Дуганы хотны хүүхдүүдийн атаман Цэвэг гэгч залихай нүдтэй, өвсний төөлүүр шиг шогногоносон бор хүү тэртээ холоос, “хүү, хаая, ганц модны жунгаа нар зайлцгаа гэж тушаан хашгирав.” С.Эрдэнэ, “Амидралын тойрог”
Атигар Балдан
“Атигар Балдан аргатай эр байжээ. Тээр жил тасын үүрэнд нэг орж билээ. Бие хөнгөн, жижиг биетэй учир асга өөд авиран авирсаар тасын үүрэнд хүрчээ. Тас шувууны үүрнээс юу ч олж болно гэж нутгийнхан нь ярьдаг байжээ. Уулын цавчим эгц оргилд байх үүрэнд зориглон авирч хүрвэл арван алд аргамж, алтан сүх олдог. Тэр аргамж, алтан сүхийг авч чадсан хүн баяждаг гэлцжээ. Балдан новш ноохой, мод хад, амьтны яс хөглөрсөн үүрнээс арваад алд аргамж, алтан сүх олсонгүй. Харин тэдгээр элдэв юмсын дотроос хатсан хуруутай алтан бөглөг нэгийг олсоноо хэнд ч хэлэхгүй тас нуужээ.” (Д.Гармаа, “Чонын үүр”)
Атигар Гомбо
“Сургуулийн захирлыг атигар Гомбо гэнэ. Архангайн хүн. Алдарт бөх аат Лувсанжамцын садан гэдэгсэн. Халзарч яваагаа халхалж халимгаа урагш самнасан нэлээд чигжүүн агаад айхтар шаардлагатай түүнээс сурагч багш нар хэн хэн нь эмээнэ.” Д.Пүрэвдорж, “Улаан гэрийн хоригдол”
Ать Балдан
“Дундыг баримтлаад ч нэмэр байхгүй, нэг л мэдэхэд нэрний урд цол дөрлөнө. Айл хэн бэ гээд асуухад л ать Балдан, Жөнх Найдан, Ангад Раднаа, Жорлоон Цэдэн гэх ч юм уу, саахалт хэн бэ гэвэл, саларцаг Мэдэржав, Сахалт Чогсом, Хамуутын шар, Ямаатын хар гэхчилэн урсгана.” Д.Пүрэвдорж, “Бор гэрийн богд”
Бб
Баавгай Гомбо
“..Цэрэг хөдөллөө. Хайрцаг шиг дөрвөлжилсөн жагсаалаа дүүргэн мордсон залуус тэнгэр мөрлөн талыг тэлж ханан хад мэт ханаран хөдлөв. Сандагийн онгироо хар, Довчин заан, онигор Жигээ, сахалт Жамба, хулгар Мижээ, тохир Лувсан, Баавгай Гомбо, жараахай Галдан, гургалдай Самбал...” Д.Намсрай, “Бор галуутайн талд”
Бандгай
“Бид нагацыг бүгд бандгай гэж дуудна. Энэ нь банди ахай гэсэн үг болов уу, Бандгайн амнаас үг унагах хэцүү.” Д.Пүрэвдорж, “Улаан гэрийн хоригдол”
Бандихай
“Бандихай гуай гэж халзан толгойтой намхан шар өвгөн байдаг юм. Манай сумынхан түүнийг том, жижиггүй Бандихай гэж гэж авгайлдаг боловч бүтэн нэрийг нь мэдэх хүнгүй.” (Б.Дариймаа, “Ногоочин болсон түүх буюу Бандихай”)
Баян Банзар
“Савангийн голын баян Банзар гэдэг хүний аминд орсон юм байлгүй, эгшигт хайрцаг хэдэн пянзтай бэлэглэв. Энэ бол тэр үедээ одоогийн систем хөгжим гэсэн үг.” Д.Пүрэвдорж, “Улаан гэрийн хоригдол”
Баян Болд
“Баян Болдын нас нь дөчөөд, толгой нь халзан, гэдэс нь бүдүүн, сахал нь битүү, нүд нь улбар, зан нь зөв боловч заль их бололтой. Чисчүүнээс дээш хувцас үл эдлэх бөгөөд сайн хувцасгүй.” (Ц.Дамдинсүрэн, “Гологдсон хүүхэн”)
Баян Дондог
“Баян Дондогийн цагаан сарын шүүсний ууцыг зочдоос нь урьтаж битүүний шөнө “зооглосон” ч гэх шиг, ганц бие Цэрмаагийн яг орны нь ард ирчихээд туургыг нь маажиж шөнийн турш орилоод байх боловч өглөө босоод үзэхэд мөр ч байхгүй байсан ч гэх шиг, энэхүү сүсэг бишрэлтэй авгай, Чойдог мэргэн гэгчид нэлээд их өргөл барьж өгч хэдэнтээ ном уншуулсан хойно дахин ирэхээ больсон гэнэ. Мах шар тос зэрэг нормын хоолноос муур хулгайлсан тухай, сургуулийн маань тогооч бараг л өглөө бүхэн ярьж хөөрхий биднийг өрөвдөн гайт муурыг хороох буянтай амьтан олдоосой гэж үглэдэг байлаа.” Ж.Лхагва, “Хар муур”
Баян Донхор
"Айлуудын хамгийн дээд захад баян Донхорын их таван ханатай цагаан гэр түүний дараа архины нь найз загал Цүлтэмийнх түүнээс дараалаад гурван гэр байсан нь цөм жилийн дөрвөн улиралд баяны хаяаг түшиж хар бор ажлыг нь хийлцэн гэдэс тэжээдэг айлууд байжээ. ... Их таван ханатай гэрийн тал шиг өргөн хоймор зузаан олбог дээр дөч шүргэм насны байрын, гозондуу толгойтой, бараг сөөм урт махан чихтэй, дув дугуй бор нүдтэй, инээх үедээ хоёр чихэндээ хүртэл цуурах мэт харагддаг том даравгар амтай, тэр том амандаа ер зохицоогүй тагжгар жижиг шүдтэй ханхар хүн сууж байлаа. Энэ бол баян Донхор юм. " (Л.Түдэв, "Уулын үер")
Баян Жамаа
“Баян Жамаагийн адуу буйгаараа шаазгай шиг хар алаг. Нохой гаслам энэ халуун өдөр тэдний адуу Баясгалантын хярд салхи сэрхрээ бараадан баахан хорж зогсоод оройхон Дэлийн булангаар уруудан Дарьжав авгайн хаяагаар гол руу сүүл хатган хурдлав.” Ц.Доржготов, “Дуламдаарий”
Баян Жунай
“Жунай гуай дандаа явдалтай морь унадаг, урт тэнзэн ташууртай, бараг хормойноосоо урт ханцуй нударга салбалзуулж, шар торгон бүсээр хамаг ууц нуруугаа элгэвч шиг баадагнан гол төлөв хөлчүү согтуу явна. Түүнийг баян Жунай гэж хүмүүс нэрлэнэ.” Д.Намсрай, “Лусын охинтой зохиосон үлгэр”
Баян Лантуу
"Донхор баяны багын нөхөр баян Лантуу гэдэг энэ хүн Ерөөлтийг огт хайхралгүй өнгөрсөн боловч хацар дээрх хүрэн ураар нь Ерөөлт түүнийг дахиад дайралдаын цагт андахгүйгээр тогтоож авчээ." (Л.Түдэв,"Уулын үер")
Битүү хамарт хэмээх Фридмана
“Уран бүтээлийн удирдах хэсэг гэдэг уран сайхны удирдаач Ванганы өрлөгүүд буюу Б.Дамдинсүрэн, С.Гончигсумлаа, Л.Гаваа, Л.Намхайцэрэн, С.Гэндэн, дуу хоолойн багш битүү хамарт хэмээх Фридмана, төгөлдөр хуурч буюу концертмейстр Столова гэдэг хоёр орос эхнэр, дорд надтай нийлээд арван хүн байсан санагдана.” Д.Пүрэвдорж, “Улаан гэрийн хоригдол”
Бичээч Эрдэнэ
"Эрдэнийн хувьд гэвэл багадаа Доной тайжийн хонь хариулж, хурдан морий нь унаж байхдаа хүү Чулууныг нь бичиг заалгахын далимаар бичиг сурч, ... олдсон бүхнийг уншин гуйсан хүнд өргөдөл, захиа бичиж удалгүй 'бичээч Эрдэнэ' гэж нутагтаа алдаршжээ." (Ч.Лодойдамба,"Тунгалаг Тамир")
Бичээч Ширнэн
“Бичээч Ширнэн гэх хөхөлбөр туранхай хар хүн хоймор завилан сууж өмнө суман хашлагатай гантиг өртэй явган ширээн дээрээс тоосы нь нударгаараа гүвж суув.” (С.Дашдооров, “Улаан гэрийн Юндэн”)
Боожий
“Төрүүлсэн эх, эмэг эх хоёроос минь гадна надад хоёр эх бий. Нэг нь хүйгий минь тасалж, манцуйлан боож авсан эх, нөгөө нь цагаан сүүгээ хөхүүлж өсгөсөн өрлөг эх. Боож авсан ээжийгээ би Боожий гэж цээрлэнэ.” (Д.Батбаяр, “Өрлөг эх”)
Боорцог хэмээх Лувсан
“Би гэдэг тогоо буудахаас өөрийг чаддаггүй болохоор Ц.Цэгмид гуай, боорцог хэмээх Лувсан гуай хоёрыг хань татаж хамт явлаа.” Д.Пүрэвдорж, “Улаан гэрийн хоригдол”
Боохой Нацаг
“Ах настайгаараа та эхлээд харва даа хэмээн суух үлгэрт ингэж гардгийг төсөөлөн санахад зугаатай. Хоёр харгалзагчаа бодоход инээдэмтэй. Хулгар Загд, боохой Нацаг хоёр шүү.” (Д.Норов, “Алтан богдын шил”)
Боохой Раднаа
“Тэгээд ч энэ нутгийнхан эр сүвтнийг элдэв согогоор нь өөтүүлж хоч дөрлөдөг шооч гайхлууд, сондуул Совд, боохой Раднаа, ногоон Ганжуур, шаазгай Мэдэржав, Ажваагийн хөх, шодон Даваа, дүлий Дагдан, ямаан Цэдэн, шандас Бадарчин, онгорхой Мажаа, Номт Чойдон, Уравцаг Галдан гээд өрхийн тоогоор цувуулж болно.” “Боохой Раднаа энэ нутаг усны гэвч хошуу сум гулсан явуул суугуул нь мэдэгдэхгүй, хот эргэдэг саарал шиг сүүдэгнээд үргэлж хүний муу үзэх гэж явдаг болохоор хүмүүс түүнд хээрийн нохойн хоч зүүжээ.”Д.Пүрэвдорж, “Улаан зүүд”
Бор Далай
“Аав маань сүрхий хүн байсан болохоор надад өөр юу ч дуулгаагүй. Гэхдээ би дуулсаан. Амьтан, ах дүү хэлсэн. Түүнд төр засаг буруутай юу? Үгүй. Харин энэ муу засаг Дөвчин, өндөр Цэдэв, бор Далай эд нар л голомтыг нь харлуулчихья гэж зүтгэсэн гэх чинь билээ.” Д.Норов, “Цэцгийн гурван сар”
Боргоцой Дорлиг
Жав гуайн багын түнш бөгөөд гэзэгт Найдан хэмээх хүдэр хар өвгөн нутгийн их хүндтэй хүн, олон жил Жав гуайтай хамт баг сумын элдэв алба хааж явсан боргоцой Дорлиг, үеэл болох шумуул Жамц гэгч жонгиносон нарийхан дуутай өвгөн үхэлд тулсан нөхрийгөө ингэж наргиж наадаж байх юм гэж санасангүй. (С.Эрдэнэ, “Өвгөн шувуу”)
Бороо Дорж
“Тус гуйж байж заавал хочоор нь дууддаг нь ч юу билээ дээ. Бороо гэж онцлон дуудахгүй бол зөндөө олон Дорж нар давхиад ирцгээх юм шиг уул ус гатлуулан цуурай хадааж Бороо Доржоо гэж тэнхээ мэлэн хашгирдагсан. ... Би багадаа яагаад бороо гэдэг юм бол бороо оруулдаг юм байх даа гэж гайхан айлын эмээгээс асууж билээ.” (Б.Дариймаа, “Бороо Дорж”)
Босоо Дондов
“Аа тийм үү? Чи тэгээд босоо Дондовын зулбадас мөн юм уу? Тийм юм бол чулуу дэрлэхээс нь өмнө ирээд үзэгдэх чинь яагаав, муу гөлөг минь.” Д.Норов, “Цэцгийн гурван сар”
Босоо Чойжоо
"Хүү хэнтэй барилдав гэхэд Чойжоо гэсэн байх аа гэж хариулав. Тэр бөх Босоо Чойжоо юу? Хэцүүхэн ч эртэй учирч дээ гэв. Улс даяар босоо гэж алдаршсан суут бөхийн хоч чимгийг барилдахын өмнө дуулаагүй нь яамай." (Д.Цэдэв,"Улаан хамбан зодогт буюу тавын даваа")
Ботохой тарган
"Хорь түмд иргэний ноён Дайдухул сохрыг үхсэний хойно түүний гэргий Ботохой тарган хорь түмдийг захирч байжээ." (МНТ240)
Бөх Цэрэн
“Ачаатай тэрэгний гол өргөж даахгүй болохоороо шургаагаа буулган мунгинаж байтал Батдарам хоёр нөхрийн хамт давхиж ирлээ. Хоёрын нэг нь бөх Цэрэн гэгч бөхөө алдсан шалхагар эр, нөгөөдөх нь улаан Зодов гэгч залуу байв.” С.Эрдэнэ, “Амидралын тойрог”
Буруу Довдон
“Буруу Довдон хэмээх буурлынх бугатай хангайд дошсон бух шиг ганцаараа...” (Д.Цоодол)
Буруу Цолмон
"Нармайгүй мэт намхан хамартай тогтворгүй бөлцөн нүдтэй, нагацын талыг хэт дууриасан өргөн шанаатай хув юм шиг жижигхэн чихтэй энэ залуу бол уулын Ду ноёны ганц хүү Цолмон байжээ. Түүнийг бас буруу Цолмон ч гэлцэх нь бий. Олон гэдэг мэргэн ажгуу. Төр түмэн нүдтэй гэлцэх нь талаар хэрэг биш бөлгөө. Түмний хайрласан хоч нэрэнд ч хүртэл учир их бий хэмээвээс эндүү ташаа болох нь юун. Хүний зан араншингийн сайн муу тал, гэгэг гогог, бие бялдрын өө согог, тэр ч байтугай заяа төөргийг совиндон харж хочилсон байх нь бий бөлгөө. Цолмон хэмээх энэ залуу эр хусавч үл арилах 'буруу' хэмээх хочтой болсон нь мөн л нэгэн жич учир нажир бүхий хэрэг буй заа." (Д.Маам,"Газар шороо")
Бурхан хүзүү Дамдинсүрэн
“Буурал толгой Гончигсумлаа орос тийш чангаана, бурхан хүзүү Дамдинсүрэн Хятад тийш нь чангаана, данхар толгой Лувсаншарав дандаа дээш нь чангаана, Дармазагд, Сүхбаатар хоёр ийш тийш нь чангаана.” Д.Пүрэвдорж, “Улаан гэрийн хоригдол”
Бутан толгой
"Баян хангайд гөрөө нь байдаггүй юм бол Базарын гэрт гөрөөлнө дөө хө. Энийг матаад бүтээгүй дэмий үрсэн тавин лангаа олж авна шүү, бутан толгой Со чи гэж гийчин өөрөө өөртэйгээ ярьж, Базарын дэлгэсэн сайхан даалуунаас хоёрыг авч дэвсгэрт хэдэнтээ үрснээ сэгнийлгэн өргөж үнэртэв." (Д.Маам,"Газар шороо")
Буурал толгой Гончигсумлаа
“Буурал толгой Гончигсумлаа орос тийш чангаана, бурхан хүзүү Дамдинсүрэн Хятад тийш нь чангаана, данхар толгой Лувсаншарав дандаа дээш нь чангаана, Дармазагд, Сүхбаатар хоёр ийш тийш нь чангаана.” Д.Пүрэвдорж, “Улаан гэрийн хоригдол”
Бууч Итгэлт
“Орох орон, оочих аягагүй яана даа гэж зовниж явсан Юндэн ийнхүү Бууч хэмээх Итгэлттэй азаар учиржээ.” (С.Дашдооров, “Улаан гэрийн Юндэн”)
Бух Балдан
“Балданг нусгай хүүхэд “бух Балдан” гэж үеийнхэн нь хочилдогсон.” (Ж.Дашзэгвэ, “Жаргаагүй үлгэр”)
Бух Гомбо
"Дорж дүүгийндээ хэд хонох завсар хуучин танил хүмүүстэй уулзаж ярьж дүү Гомбын байдлыг сайн мэдэж авч дээ. ... Гэвч Гомбыг зүгээр Гомбо гэж хүн ердөө нэрлэдэггүй бух Гомбо буюу бух гэж нэрлэх болсон байжээ. ... За тэгээд Гомбын бух цолтой болсон нь их учиртай юм байж. Гомбо аравхан үнээтэй байтлаа арван таван бухтай юм. Эр бяруугаа ердөө засаж хөнгөлөх гэж байдаггүй хүн байжээ." (Ц.Дамдинсүрэн, "Бух Гомбо")
Бух Дагдан
"Чухамхүү тэр агшнаас буяны бадар хийх минь гэж дон шүглэсэн бух Дагдангийн ээжий өөрөө ч сэтгэл амарсангүй, хүүгийнхээ ч амар заяаг үзүүлсэнгүй." (Д.Маам,"Газар шороо")
"Манайх овоон хийдээс баруун урагш элсэнд намарждаг айл. Хийдийн хойт биенд орж ирээд Бух Дагдангийнх хаана байна гэж сураглахад нохой хүртэл хуцаад хэлээд өгөх вий гэлээ." (Д.Маам,"Газар шороо")
"Гэвч тэр эрийг тэртээ урд хөндөлдөн буй хар хөтөл дээгүүр уулын Ду ноёны адуунаас нэгий нь долоо, нэгий нь тав хоногийн өмнө бариулж унасан хагас эмнэг хоёр хээр үрээгээр ергүүлэн давж амжаагүй байхад Оюун хүүхэн сайхан Цэвээнд Бух Дагданы тухай ховын алтан хошуу өргөж суув." (Д.Маам,"Газар шороо")
Бух Лувсан
"Бух Лувсан, тугал Ням нарын хүүхдийг өвдөхөд сан тавьж тарни уншиж тус бүрээс 20-30 төгрөгийн харамж авав." (Ц.Дамдинсүрэн, "Ламын рашаан")
Бүдүүн Аюур
“Манай энд бүдүүн Аюур гэдэг нэг их баян хүн байв аа. Тэрүүн шиг баян энэ нутагт байгаагүй юм. ” (П.Пүрэвсүрэн, “Өмхий хүрэн”)
Бэлтрэг Дорж
"Багадаа нутгийн олны дунд шоохойн Дорж гэдэг өхөөр нэртэй байгаад сүүлд цэцэг өвчнөөр өвдөж зуун хурга шувууны өндөг шиг цоохор нүүртэй болсноороо цоохор Дорж, идэр залуудаа гэвэл чоно Дорж нэр олоод одоо гэвэл өдрийн ихэнхийг сууж бардаг болсон учраас суугаа цоохор нэр авах ёстой асан ч бэлтрэг Дорж нэрийг олсон алдарт анчин Доржтой учирч түүний өнжин хонон хуучилж өгсөн ан гөрөөний нь хөгтэй жигтэй аймаар, баярламаар их түүхээс... энэхүү туужийг хэлхэн эвлүүлэв." (Б.Бааст,"Бэлтрэг Дорж")
“Арвайхээрийн бэлтрэг Дорж гэгчийн хулгайлсан хэсэг морьдыг хөөж яваад буу зэвсэг агссан цэргийн бололтой хоёр хүнтэй халз тулгарсан юм.” Д.Цэдэв, “Гал голомт буюу нутаг нугийн шивнээн”
Бэтэг Түндэв
“Би бэтэг Түндэв гэдэг байна. Сүүдэр саа өвчнөөр олон жил өвдөж зовсон хүн юм сан.” (Ч.Ойдов, “Далан худалч”)
Бэтэг Сэрээнэн
“Бэтэг Сэрээнэн ч яахав төвдийн нохойн жогорхойг ч болов шүтсэн, ичих нүүргүй зулгуйч амьтан. Дээдсүүдийн өмнө нугасгүй юм шиг хэрнээ хамаг гай түүнээс л үүсч гарах этгээд дээ.” Д.Пүрэвдорж, “Улаан зүүд”
Бээжин Даш
"Бээжин Даш өнөөдөр ердийнхөөс нэлээд эр босов. Даригангын бүгдийн тэргүүнд бараалхаж чухал нэгэн хэргийг шийдэх тул тэр эрхэмд базааж бэлтгэх зүйл бас ч хүү байжээ. ... Энэ баян тарган хүн яагаад монгол нэртэй юм бэ? Даш хэмээх монгол нэрэндээ юуны учир Бээжин хоч зүүсэн билээ. Алтан овооны өвөрт хэдийд хэрхэн юуны учир ирсэн болох? Энэ бүхнийг хэн ч мэддэггүй, мөн хэн ч мэдээсэй гэж асууж лавладаггүй байжээ." (Д.Маам,"Газар шороо")
Бээжин нуруу Адъяа
“Төрсөн ээж минь Адъяа, өргөсөн ээж минь Домий. Миний төрсөн ээж өндөр гоолиг нуруутай, урт хар гэзэгтэй, олон таван үггүй, дөлгөөн төвшин хүн байсан бөгөөд нутаг усныхан нь түүнийг “Бээжин нуруу Адъяа” гэдэг байсан юм гэнэ билээ. “Бээжин нуруу” гэсэн нь нэг талаар өндөр гоолиг, нөгөө талаар төлөв төвшин гэсэн утгатай хоч нэр гэдгийг хожим би дуулсан.” Д.Төмөртогоо, “Өгсүүр замаар”