Дэлхий даяарт твиттэр буюу жиргээ гэгч нэг интернетийнсүлжээ үүсээд өнөөдөр буюу 2011 оны 7 дугаар сарын 15 нд ягтаван жилийн нүүр үзэж байна. Энэ бол бие даасан хувийнвэб сайт буюу микро маягийн блогрхуу юм. Энэ сүлжээнднэгдэж өөрийн дансаа нээсэн хэрэглэгчийг твиттэрч буюужиргээчин гэж дуудна. Ердөө 140 тэмдэгтэд багтааж бичдэгэнэ жижигхэн дөрвөлжинд аль болох товч тодорхой бичихгүйбол тэгэсхийгээд дүүрчихнэ. Заримдаа үүнийг интернетийнмессеж гэж нэрлэх нь ч бий. Энэ сүлжээ дэлхий даяар хэн,хаана байхаас үл шалтгаалан хэдхэн секундэд мэдээ хүргэдэг,үнэ төлбөргүй хэрэгсэл юм. Үүний үр шимийг мэдэж хүртсэнхүмүүс твиттэрээс салахаа байдаг.
Учир нь хүн гэдэг амьтан байнга л аливааг эргэцүүлэнбодож оюун дүгнэлт хийж, санал шийдэл гаргах гэж явдагбөгөөд үүнийгээ хэн нэгэнтэй хуваалцахад ялангуяа хаанабайгаагаас үл шалтгаалан суугаа газар орноосоо санал бодлоохэдэн секундэд солилцоход энэ твиттэр гэдэг юм ямар гээч ихач тустай болохыг твиттэрт орж үзсэн хүн бүхэн мэдэх байх.
Твиттэр хэмээх энэ бичил Вэбсайтын толгой компани ньАНУ-ын Сан Францискод байрлах бөгөөд 2006 оны 7 сарын15 нд нийтэд дэлгэрсэнээс хойш өнөөдөр 200 сая хэрэглэгчтэйболж, дэлхийн хэмжээнд өдөртөө 195 сая твит хийж байна.Энэ компани ердөө 450 ажилтантай, хөдөлгөөнт холбоохарилцааны хамгийн өргөн үйлчилгээ явуулдаг, англи, франц,герман, итали, япон, солонгос, орос, испани гээд олон хэлээрявуулах боломжийг бүрдүүлсэн байдаг.
Твиттэрийн уг үндсийг Одео гэгч подкастинг явуулдагкомпаний захирлуудын зөвлөл өдөржин хамт сууж янз бүрийнсанаа оноо гаргасны эцэст олжээ. Ноён Жек Дорси анх жижигбүлэг хамт олны хүрээнд мессежээр зэрэг холбогдох санааггаргажээ. Төслийн анхны нэр нь Твттр байсан бөгөөд Фликрболон Америкийн текст мессэжний 5 үсэгтэй кодоос санааавсан байна. Зохион бүтээгчид анх 10958 гэсэн богино кодыгзохиосон боловч дараа нь тогтооход амар хэмээн 40404 болгожсольжээ. Төслийн ажил анх 2006 оны 3 сарын 21 нд ДорсиПасификийн Стандарт цагаар 9.50 минутад “дөнгөж твттрээянзалж байна” гэх анхны твиттерийн мессэжээ бичсэнээрэхлэжээ.
Жек Дорси “Бид анх Твиттер гэдэг үгийг санаачлаад байжбайв. Бодоод үзэхэд энэ нь утга агуулгадаа яг л яв цав таарсанүг байлаа. Энэ үгийн албан ёсны тодорхойлолт нь “өөрхоорондоо учир шалтгааны хамааралгүй мэдээллүүдийнтэсрэлт мөн" гэх буюу “шувуудын жив жив гэх дуу” гэжбайсан бөгөөд энэ нь Твиттэр гэгч энэхүү бүтээгдэхүүнтэйгээяг л таарсан тодорхойлолт болсон юм.” гэж бичжээ.
Америкийн “Американ Лайф Прожект” фирмээс Америк,Англи, Франц, Испаний хэрэглэгчдийн дунд явуулсансудалгаагаар фээсбүүк болон твиттэрчидийн ихэнхи нь өөртөөих итгэлтэй, улс төрд ихээхэн сонирхолтой байдаг ньтодорхой болжээ. Нөгөөтэйгүүр эдгээр нийгмийн виртуалсүлжээ нь хүмүүсийг ойр дотно, харилцаа руу түлхэж, улс төрнийгмийн идэвхийг сэргээдэг болох нь тодорхой болсонбайна.
Дэлхий нийтээрээ твиттэрийг хэрэглэгчид асар хурдтайөсөж байгаа бөгөөд 2007 оны эхний хагаст 400 мянган твитхийж байсан бол 2008 оны эхний хагаст 100 сая болтолоохурдтай өссөн байна. 2010 оны 3 сарын байдлаар твиттерт70,000 шинэ хэрэглэгч бүртгүүлжээ. Ингээд 2010 оны 6 сарынбайдлаар өдөрт 65 сая твит хийгдэж байсан бөгөөд энэ ньсекунд тутамд 750 твит хийгдэнэ гэсэн үг. Энэ эрчээрээтвиттэр нийгмийн бусад виртуал сүлжээний дунд эзлэжбайсан 22 дугаар байрнаасаа 3 дугаар байр хүртэл урагшааүсэрсэн байна. Ялангуяа олон нийтийг хамарсан томоохонарга хэмжээний үеэр твитийн тоо асар хурдтай нэмэгддэгбөгөөд жишээ нь, 2010 оны хөл бөмбөгийн дэлхийн аваргашалгаруулах тэмцээний үеэр Япон, Камероон хоёр гурав дахьудаагийн тоглолт хийхэд секундэд 2940 твит хийгдэж байсанбайна. Энэ рекорд 2010 оны 6 сарын 17 ны өдрийн Эн Би Эй(NBA)-ийн шувтаргын тоглолтын Лос Анжелэсийн ялалтынүеэр секундэд 3085 твит хийгдэж эвдэгдсэн бол, дэлхийнаваргын Япон, Дэнмаркын тоглолтын үеэр секундэд 3283твит хийж байжээ. 2009 оны 6 сарын 25 нд АНУ-ын алдартдуучин Майкл Жексон нас барахад компаний сервер ачааллаадаахгүй эвдэрсэн бөгөөд энэ өдөр цагт 100 мянган твитхийгдэж байжээ.
2010 оны 4 сарын 11 нд аппликейшн зохион бүтээгчАтебитсыг худалдаж авсан юм. Энэхүү компани нь Макболон Айфонд зориулсан Аппле Дизайны Шагналын эзэнТвиттерын үйлчлүүлэгч Твитийг зохион бүтээгээд байжээ.Энэ аппликейшныг одоо “Твиттер” гэдэг бөгөөд хэрэглэхэдүнэ төлбөргүй, Айфон, Айпад болон Макд зориулсанТвиттерын албан ёсны клиент юм. Ая-фон, ая-пададзориулсан энэ аппликейшн гарсанаар хэрэглэгч зөвхөн гэртээюм уу ажлын компьютерээс биш хаа явсан дуртай газраасаатвиттэрдэх боломжтой болсон нь маш том дэвшил авчирлаа.
Твиттэр бол хувийн биш олон нийтэд зориулсан нээлттэймессэж юм. Илгээгчийн бичсэн мессэжийг зөвхөн түүнийдагагчид л уншина. Харин түүнийг дагагч дахин дамжуулахбуюу RT хийсэн тохиолдолд тухайн бичигчийг дагаагүйхүмүүс унших бололцоотой. Харин тусгай тэмдэг буюу @ (ат тэмдэг) хэрэглэснээр хоёр твиттэрч зөвхөн хоорондоо хувийн чанартай мессэж солилцож болно, хаш тааг (#) хэрэглэснээр тодорхой сэдвийг твиттэрт бичиж болно. АНУ-д гэхэд 30 саяхүн твиттэр хэрэглэж байгаа бол Монголд хэчнээн хүнхэрэглэж байгаа тодорхой тоо баримт алга, харин анзаарахад гадаад орнуудад суугаа монголчууд их хэрэглэж байгаа ньхарагддаг.
Твиттерийн онцлог бол өөрөө нэг данс нээлгээд өөрийнсонирхсон хүмүүсээ эрж хайгаад хэрэв твиттерт байвал дагахболомжтой бөгөөд жиргэж эхлэсэн мөчөөс твиттэрчиданхааралдаа авч сонирхвол өөрийг нь дагах маягаар өөрийнгэсэн фентэй болдог явдал юм. Хэнийг хэдий чинээ олон хүндагаж байна төдий чинээ анхаарлын төвд байна гэж үзнэ.Зарим монгол хүн бол 200-аас дээш твит хийсэн хүнийг дагажбайх зарчим ч тогтоосон нь бий. Гадаад орнуудын одуудын дагагч нар сая саяар тоологддог бол монгол одоохондоо нэг түмээс хэтрээгүй байна.
Бүр ерөөсөө нэг ч хүн дагадаггүй, бүгдийг дагуулдаг хүн чцөөн боловч байгаа. Ийм хүмүүс бол ихэнхидээ Монголынагуу соён гэгээрүүлэгчид бөгөөд ийм хэмжээнд санал бодолсолилцохгүй зөвхөн өөрийнхөө санаа оноог шидчихээд хараадсууж байна гэдэг бол бас мөн их тэвчээр.
Монголоос хамгийн түрүүнд твиттерд орсон хүнийг эрэнсурвалжилсан боловч тодорхой эзэн олдсонгүй. Харин Ногооннамын дарга Д.Энхбат нэлээд эрт твиттэрт орсон сураг байна.Ер нь багцаагаар бодоход хамгийн олон хүн дагуулсан хүннэлээд дээгүүр байх магадлалтай ч дарга даамал, ерөнхийлөгч,сайд байвал маш хурдтай олон дагагчтай болдог ньмонголчууд “ахмадууд, дарга даамал хүнээ хүндэлдэг сайхануламжлалтай” гэж тайлбарладагтай холбоотой ч улс төрийгхэтэрхий их сонирхдог нь бараг твиттерт орсон бүх хүнерөнхийлөгч, ерөнхий сайд, их хурлын дарга, эксерөнхийлөгчид, их хурлын гишүүд, сайд, томоохон албантушаалтан нарыг дагасан байдгаар тодорхойлж болохболомжтой гэж үзэлтэй. Твиттэр нэгэнт дэлхий даяарын зүйлучир твиттэрт хүн дагасан ч гэсэн өөрөө нэг ч юм бичдэггүйзөвхөн өөрийнхөө фений бичсэн зүйлийг уншаад яваад байдагмонголчууд, мөн гадаадын монгол хэлтэй, хэлгүй фенүүднэлээд байдаг.
Твиттерт нэгэнт өөр хүний нэр хаягаар данс нээлгэж,зургийг нь тавьж болох бололцоотой учир улс төрийнтомоохон албан тушаалтан, урлаг соёлын одуудыг “төлөөлөн”твиттерт бүртгүүлсэн байх тохиолдол цөөн боловч Монголдбий. Жишээ нь одоогийн байдлаар, Ерөнхийлөгч асанН.Багабанди, Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл,Гүндалай нарын данс нь өөрсдөө мөн эсэх нь батлагдаагүйбайна. Учир нь энэ дансаар гарч байгаа мэдээллүүд нь тухайнхүний яриа хөөрөө, бичлэгийн хэв маягийг дууриах гэжхэчээдэг ч аль нэг талаар учир дутагдалтай болж баригдахявдал байна. Тухайлбал, саяхан УИХ-ын гишүүнЭ.Бат-Үүлийн твиттэрээс УИХ-ын гишүүн Гантөмөрийгөдөөн хатгах, доромжлох маягтай мессэж шидсэн боловч тэдтүүгээрээ уулзаж худлаа болохыг магадласан байх жишээтэй.Ерөнхийлөгч бөлгөө Н.Энхбаяр өөрийгөө мөн болохыг батлажхэвлэлийн бага хурал хийнэ гэж твиттэрээрээ зарласан боловчодоо болтол хийгээгүй л байна. Сүүлийн үед бүр таг болов.
Миний бодлоор твиттерт англи болон ханз үсэгтэй хэлнүүдболох хятад, япон хэл хамгийн их тохиромжтой юм, харинмонгол твиттэрчид дунд дан англи хэлээр твиттэрддэг цөөнболовч дээгүүр албаны сайд дарга, ганц хоёр америк, англидсуралцагч болон төгсөгчид бий. Тэд зориуд өөрсдийнтөвшиний хүмүүст зориулан англи, япон хэлээр жиргэх бөгөөдзарим үед жаахан модон монголоор ганц хоёр тайлбар жиргэхнь бий.
Монгол твиттэрчид ихэнхи нь цаг үеийн асуудлаар өөрийнсанаа бодол, үзэл онолоо илэрхийлж, бусадтай хуваалцдагбөгөөд дан ганц сайтын мэдээлэл тараахаас өөр юмявуулдаггүй хүмүүс ч нэлээд хэд байна. Дарга нарын ихэнхинь тийм хурлыг нээж үг хэллээ, ийм хүнтэй уулзлаа гэх барагхэнд ч хэрэггүй шахам өөрийнхөө өдөр тутмын үндсэн ажлыг их бичнэ.
Твиттэрт хэрхэн идэвхитэй байгааг хийсэн твитийн тоо,чанар, түүнийг followers буюу дагагчийн тоогоор үнэлж болохюм. Одоогийн байдлаар твиттэрт нэлээд эрт орсон гэхИЗ-Ногоон намын дарга Дангаасүрэнгийн Энхбат 2673 твитхийж, 3862 дагагчтай болсон бол твитийн тоогоор Боловсрол,шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр нэлээд дээгүүр явна.Тэрбээр 2196 хүн дагуулж, 5186 твит хийжээ. Ё.Отгонбаяр,Г.Занданшатар, Ламбаа сайд нар бол твитийг албан ажлаа ардтүмэнд ойлгуулах, мэдүүлэх, мэдээлэл дамжуулах зорилгоормаш сайн ашигладаг, твиттэрээ яг өөрөө гардаж бичдэг улс.Харин өндөр дээд албан тушаалын хүмүүст твитэр хариуцсантусгай хүн байх бөгөөд өнөөдрийн байдлаар ЕрөнхийлөгчЦ.Элбэгдорж, ердөө 108 твит хийж, 2681 дагагчтай, Ерөнхийсайд С.Батболд 425 твит хийж, 3117 дагагчтай, байгаа болСангийн дэд сайд чонын гэх Ганхуяг 3223 твит хийж, 3009дагагчтай, ХАҮТанхимын Ерөнхийлөгч С.Дэмбэрэл бээр 8902твит хийж 2062 хүн дагуулсан байхад Японд сурдагО.Лхагвасүрэн 11279 твит хийсэн ч 1247 хүндагуулжээ.УИХ-ын гишүүдээс Х.Тэмүүжин, Б.Сүхбаатар,З.Энхболд нар твиттэрийг сайн ашигладаг бөгөөд улс орныөнөөгийн улс төрийн болон эдийн засгийн байдал, цаг үеийнасуудлаар шуурхай санал солилцоход твиттэрийг ашигладагбөгөөд энэ нь ч үр нөлөөгөө өгдөг байх гэж бодож байна.Угаасаа хүн ам цөөтэй тэр дундаа твиттэр хэрэглэгчхарьцангуй бага орны хувьд 3-5000 дагагч гэдэг муу тоо бишбололтой. Зарим хүмүүс дагагчийнхаа тоог нэмэх янз бүрийнарга хэрэглэдэг бөгөөд бэлтэй нь өдөр, оройн хоолонддагуулж, виски хувааж уух бол энүүхэнд болой.
Монголын нийгэм болон дэлхий дахинаа нэгэнт монголтвиттэрчидийн нэгэн давхарга бараг үүсээд байгаа учирминий мэдэхээр Улаанбаатар хотын твиттэрчдийн твитфест,твит энд твист, summertweet-ийг хоёр гурван удаа лав зохионбайгуулсан бөгөөд ХАҮТанхимийн ерөнхийлөгч, твитэрчинС.Дэмбэрэл, Баянгол дүүргийн засаг дарга, твитэрчин Амгалан нар үүнийг санаачлан зүтгэж хөөрхөн зохионбайгуулсан нь үр дүнгээ өгсөн.
Монгол твиттэрчид ихэнхи нь ажлын цагаар албаныкомпьютэраас твит хийдэг бөгөөд энэ нь амралтын өдрөөртвитэрчдийн бараг 70 хувь нь алга болдогоор батлагдана. Ихажлын хажуугаар өглөөнөөс үдэш унтах хүртэлээ твит хийдэгнөхөд хэд хэд бий. Бүр өглөө босуут компьютерийн ард суужтвиттерддэг айлын авгай, хүүхдийн ээжүүд ч цөөнгүй бий.Мэдээж юм хэтрэхээр өвчин болдог шиг өглөөний мэндээссайхан унтаарай хүртэл тасралтгүй твит хийдэг "донтой"болсон нөхөд ч байгаа гэдэгт итгэнэм. Засгийн газрын гишүүд,мөнгөтэй зоостой улс ая-фон, ая-падаас арга эвийг нь олоодзурагтай фототой хүртэл твиттэрдээд байх нь их буй. Гадаад,дотоодын зочид гийчдийн хаагуур нь твиттэрдээд байгааггайхаад олохгүй үе ч гарна. Сүүлийн үед цаг үеийн нарийнширийн зураг хөрөг твитэрт хавсаргаж үзүүлэх нь моод болжэхлэж байна.
Монгол твиттэрт гадна дотно суугаа монголоо гэсэнсэтгэлтэй энэ Монгол Улсын төлөө хоёргүй сэтгэлээр зовнижявдаг толгой тархи нь эрдмээр дүүрсэн, дотор сэтгэл ньбахархалаар дүүрсэн сайхан залуучууд олон бий, санаа авмааршинэ сэргэг юм шидэж суудаг шид нь бүрдсэн "ухаантнууд" чих бий, хийж байгаа ажлаа олон түмэнд мэдүүлэнгээ өргөнтүмэнд өөрийгөө сурталчлах гэсэн PR хийгч ч байгаа, улстөрийн тулаанд улаан, цагаан, хөх, ногооноо үзэх "баатар, бат,баяр, болд, дорж, хуягтангууд" ч нэлээд бий, ард олныг зогсоочөлөөгүй хувьсгалд уриалан дуудагч "ардын баатарууд" чбайгаа, хийх юмаа олж ядсан дарга цэрэг ч хэд хэд бий, хэн чюу бичээд тоохгүй хэдэр ёдор хэдэн хөгшин ч бий, хүнийүгээр үг, хүзүү шийрээр хоол хийгч ч байгаа, даль даль гэж хэлээ хазсан, айлын авгай, хүний эхнэр, хүүхдийн ээжүүд чцөөнгүй бий байх. Төр засгийн тогтоол шийдвэр, гадааддотоодын сонин мэдээний үеэр галзуурсан юм шиг ширүүхэнбиччихээд таг чиг болдог нөхдүүд ч бий. Твиттер дээр дагагчохид хүүхнүүдээ эргүүлж мэр сэр битүү хатуу үг унагаж, ам ньхалахаараа араа мартаж аальгүйтдэг дарга сайд нар ч бас бий.Тэд заримдаа твиттерийг чат биш нийтийн нээлттэймэдээллийн хэрэгсэл гэдгийг мартсан байхаа ч тоохгүй.Эдбүгдээрээ нийлээд энэ зууны монгол твиттэрчидийн армибөлгөө.
Ингэхэд эсэн бусын хүн оролцож болдог энэ твиттэрийн ачхолбогдол ер нь юу юм бэ? хэмээн бодвол твиттэрийг ямар чзорилгоор ашиглаж болох боловч нэгэнт нийтийн дундаххэрэглээнд зориулсан учраас хамгийн түрүүнд өөрийн хувийнсанаа бодлоо өөр бусадтай хил хязгаар, цаг хугацаа үлхамааран хуваалцах явдал гэж би ойлгодог. Бас нэг сайн талбол нийт нийгмийг хамарсан шинжтэй олныг уриалан дуудсанхандлагатай зүйл дээр олон хүнийг "уруу татаж" болох сайнталтай. Жишээлбэл 2011 оны Египетийн босогчид, 2010-2011оны Тунисийн босогчид, 2009-2010 оны Ираны сонгуулийнбосогчид, 2009 оны Молдовын иргэний хөдөлгөөнийхнийгнэгдэхэд твиттэр чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд "твиттэрийнхувьсгал" гэх нэр томьёо ч гараад амжсан байна. 2012 оныМонголын Их Хурлын сонгуулийн PR -д твиттэр хувьсгалхийдэггүй юм аа гэхэд хошуу нэлээд дүрэх байх гэжажиглагчид үзэж байгаа.
Өөр нэг зүйл бол ямарваа нэгэн байгалийн аюултайүзэгдэл, үер ус, газар хөдлөлт, далайн шуурга зэргээс болжгэрийн болон гар утсан холбоо тодорхой шалтгааны улмаасгацаж ажиллахгүй болоход бусдаас үл хамааран холбоо барихнэг сайн тал бий. Тухайлбал, миний бие 2011 оны 3 дугаарсарын 11 ны Японы аймшигт газар хөдлөлтийн үеэргэрийнхэнтэйгээ гэрийн болон гар утасаар ярих боломжгүйболж холбоо тасрахад твитэрээр охинтойгоо холбогдожбайлаа. Ганц би биш маш олон хүн энэ үеэр хөдөлгөөнтхолбооны энэ хэрэгсэл маш чухал зүйл болохыг мэдэрсэнтухай Японы хэвлэлүүдээр бичиж байлаа.
Твиттэрт чухам ямар мэргэжлийн, хэдэн насныхан голдуубайдаг талаар тоо баримт цөөн байна. Ямар ч байсан 2009 оны3 сарын байдлаар АНУ-ын 27 сая твиттэрчний 60 хувь нь35-аас дээш насныхан байсан гэнэ. Үүнээс үзвэл дундаас дээшнасныхан их хэрэглэдэг бөгөөд твиттэр хэрэглэгчдийн ердөө 7хувь нь 12-17 насныхан байдаг байна. Хүйсийн ялгаагаархарин эмэгтэйчүүд 53 хувь, эрэгтэйчүүд 47 хувь байдаг гэнэ.Манай нэг найзын бичсэнээр лав твитэрд эрдэмтэд ховор,бараг байдаггүй гэнэ, учир нь тэд завгүй байдаг бололтой.
Монголын твиттэрчдтийн дундажийг авч үзвэл нээрээ лгучаас дээш насныхан голдуу байх бөгөөд нийгэмд ямар нэгэнхэмжээгээр байр сууриа олсон, бодол саналаа бусадтайхуваалцах хэмжээнд хүрсэн, өнөөдрийн Монголын нийгэм,улс төр, хүмүүсийн амьдрал, улс гэрээ өнгөтэй өөдтэйбайгаасай гэдэгт санаа зовж явдаг бусад улс орон, гадаадорчинтой харьцуулж, оюун дүгнэлт хийх чадвартай иймхүмүүс олонхи юм шиг ажиглагддаг.
Өнөөдөр твиттэр бол мэдээллийг асар хурдтай дамжуулаххамгийн хурдан түүчээ болж байгаа учир твиттэртэйхолбогдоогүй вэб сайт, байгууллага, хамт олон, компани, хувьхүн бараг үгүй болж байна. Тийм учраас Монголчууддаатвиттэрийг алба, аминдаа өргөн хэрэглэж, мэдээллийн энээрин зуунд мэдээллийг урсгалыг аль болох цаг алдалгүйхурдан авч, өөрийн санаа бодлоо хил хязгааргүй энэ орчлондээр бусадтай хуваалцах энэ их боломжийг ашиглацгаая гэжуриалмаар байна. Шинээр данс нээлгэх хэн хаанаас боловчwww.twitter.com руу ороход хэзээд нээлттэй байх буй.
(Үргэлжлэнэ)
Ж.Бат-Ирээдүй
Улаанбаатараас
2011 оны 7 дугаар сарын 15
"Жигжидийн зуслан"-д
"зүгээр суухаар зүлгэж суу"
хэмээн бичив