Саяхан манай үүгээр нэг зар тарлаа. Монгол Улсын Жалхаажавын Мөнхцэцэг гэдэг зураач 6 сарын 10-30 нд Токио хотын Стрипэд Хаус Галлерейд (Striped House Gallery) уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргах юм гэнээ. Олон сайхан бүтээлтэй бололтой.
Манай профессор нэг танилцуулга уншиж байснаа энэ юу гэнээ ус гэнэ үү, үс гэнэ үү? гэлээ. Аваад үзвэл, Umardiin Tsarain dahi Tsenkher Tenger гэсэн гарчигтай minii buteeld us chuhal bair ezeldeg. Bi buteeldee mongoliin ertnii ulamjlalt us zasliin helberiig avch hereglesen. Er ni emegtei hun usen deeree ooriin undesniihee amidraliin ontslog, yos zanshiliig teej yavdag. Bi usiig hiihdee tuunii texture-iig hyasaan deerh sudluudaas anh sanaagaa olj harsan ... гэх мэтээр монгол хэлээр роман үсгээр бичсэн нэг эвхмэл танилцуулга байна. Бас урдаа япон орчуулгатай юм аа. Монгол судлалын хүмүүст монголоор бичсэн нь сонин л доо. Энд үс засал гэдэг үг хүртэл үс, ус алин болохыг ялгахгүй байна. хун гэдгийг хүн гэж гүтгэж унших нь. Өөрөөр хэлбэл ус чухал байр эзлэдэг, ус заслын хэлбэрийг, эмэгтэй хун усэн дээрээ оорийн, би усыг хийхдээ гэж уншигдаад байна гэсэн үг. Гарчиг нь бүр байхгүй, ойлгохгүй. Умардын царайн дахь цэнхэр тэнгэр...? гэнэ үү? Нэг сайхан модон орчуулга л яваад байх шиг. Монгол хэлээр арай ч ингэж хэлэхгүй дээ. Энэ бол манайд сүүлийн жилүүдэд латин үсгээр бичих буюу романчлах ёсыг хэн дуртай нь дур зоргоороо хийж байгаагийн, хэл найруулга хамаа намаагаа алдсаны жижигхэн жишээ аж. Манай академич Д.Төмөртогоо багш тэргүүтэй хүмүүсийн зохиосон Монгол хэлээр роман галигаар бичих стандарт гэж уг нь Стандарт Хэмжилзүйн Үндэсний Төвөөр хэдэн жилийн өмнө батлагдсан, харамсалтай нь хэрэглэдэг мэддэг хүн цөөн, дураараа бичиж, гүтгэж тааж уншдаг нь олон болчихоод байна. Уг нь хэдхэн үсгэн дээр асуудал байгаа л даа. Үүнд монгол хэлний я-гийн төрлийн хэдэн үсэг, ө, ү, и, й, ы, ц, ч, ш, х зэрэг болно. Харин цахим өртөө сүлжээнээс явуулсан хэлэлцүүлгийн үр дүнд нийтээрээ хоёр байдлаар бичихээр тогтсоны хамгийн бодитой хувилбарыг би та бүхэнд танилцуулая. Энэ бол дээрх стандартаас жаахан өөр юм. Надад их аятайхан санагддаг учраас танилцуулж байна. Энэ уг нь залхуурахгүй бол их амархан л даа. Үүнд я=ya; е=ye; ё=yo; ю=yu; ы=yi; в=v/w; у=u ү=u’; ө=o’; ү=u’ ц=ts/c; ч=ch гэсэн хувилбаруудаар бичнэ. Жишээ нь ус гэвэл us , үс гэвэл u’s, оноо гэвэл onoo, өнөө гэвэл o’noo, монголын гэвэл mongolyin, Чингис хаан гэвэл Chinggis, Цахиа гэвэл Tsahia; ямар гэвэл yamar, явах гэвэл yavah гэж бичих учиртай. Монгол хэлний эгшиг зохицох ёсоор эхний үед хураах тэмдэг буюу тэр апостроф (‘) -ийг тависан бол дараагийн эгшгүүдэд тавих хэрэггүй хэмнэх учиртай юм. Энэ зарчим нь монгол хэлний үгийн эхэнд а байвал арагшаа о, у эсвэл и байж болох, э байвал ө, ү, эсвэл и байж болох зарчимтай агаар нэгэн билээ. Жишээ нь: O’noogiin Mongolyin u’ndesnii u’ildeveriin asuudliig bu’teeldee ho’ndojee гэх мэтээр бичнэ. Үсэг бүхэн утга ялгах чадвартай тул заавал ялгаж бичих учиртай. За тэр Умардын царайн дахь тэнгэр хэмээх гарчигийг бол бодоод бодоод ойлгохгүй юм байна лээ. Ойлгодог хүмүүс нь ойлгох байлгүй дээ.

2009.06.16