(c) Ж.Бат-Ирээдүй
Цаг хугацааны хэмжээс 2011 он буюу 2011 дэх нэг жилийн хугацаа шилжирч байна. Энэ жил би юу хийж гийгүүлэв? хэмээн өөрөө өөрөөсөө асуухуй хойшоо урагшаа холхисоор, хоосон шахуу үдэж байна. 2012 оны бүтээл дээр би 2011 гэж бичиж болохгүй. Цаг хугацаа эргээд олдохгүй, цаг нарыг эргүүлж бичиж чадахгүй.
2012 он бол нэг жил буюу 365 хоногийн шинэ хэмжээс юм. 2012 жил гэвэл 734,380 өдөр буюу тоолол. Он цаг гэдэг залуу хүнд урт удаан хугацаа шиг боловч замынхаа дунд хүрсэн хүнд харин ч богино санагдана. Ямар сайндаа миний аав “намайг хүүхэд байхад нар тэнгэртээ тээглэчих шиг хонины бэлчээрт цаг явж өгдөггүй байж билээ, одоо өтөлсөн өдөр хоног шиг хурдан юм алга аа” хэмээн хуучилж суух билээ. Энгийн монгол малчны цагийг ойлгосон ухаарал ойлголт тэр буй за.
2012 он бол нэг жил буюу 365 хоногийн шинэ хэмжээс юм. 2012 жил гэвэл 734,380 өдөр буюу тоолол. Он цаг гэдэг залуу хүнд урт удаан хугацаа шиг боловч замынхаа дунд хүрсэн хүнд харин ч богино санагдана. Ямар сайндаа миний аав “намайг хүүхэд байхад нар тэнгэртээ тээглэчих шиг хонины бэлчээрт цаг явж өгдөггүй байж билээ, одоо өтөлсөн өдөр хоног шиг хурдан юм алга аа” хэмээн хуучилж суух билээ. Энгийн монгол малчны цагийг ойлгосон ухаарал ойлголт тэр буй за.
Цагийн үнэ цэнэ, нөлөө, харамсал, гашуудал, алдал, өнгөрсөн, одоо, ирээдүйн орчил ойлголт үндэстэн бүрд өөр өөр аж. Англи америк хүн “цаг бол мөнгө (time is money, by Benjamin Franklin)”, хятад хүн "инч алт байгаад цаг худалдаж авахгүй (an inch of gold will not buy an inch of time)" гэж цагийг мөнгө гэжадилхан хардаг байна. Цагийг чухал чухал бус гэж үзэх, цагийг тоолол хэмжээс гэж хэрэглэх, цагийг үнэтэй үнэгүй гэж үнэлэх нь тус тус өмнөө хэрэг аж. Монгол хүн харин цагийг мөнгөтэй холбодоггүй боловч цагийн үнэ цэнийг хоёрхон мөрөнд багтааж тун сайн ойлгуулдаг.
Хүн гэдэг амьтан одоодоо омогшиж, өнгөрсөндөө харамсаж, ирээдүйдээ эрдэж яваад нэг мэдэхнээ цагийг бардаг шиг байна. Монголчууд хэдий цаг нар нарийн сайн баридаггүй ч гэсэн цаг хугацааны чухлыг их л эрхэмлэн өнгөрсөн цагийн тухайд цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй, өнгө өнгөөрөө байдаггүй, өвс ногооноороо байдаггүй; одоо цагийн тухай цаг зэвүүн, цаас нимгэн; цаг богино, ухаан урт; цаг байхад алтыг олно, алт байсан ч цагийг олохгүй; цагийн юм цагтаа, цааз хууль улсдаа; ирээдүй цагийн тухай цаг чамайг хүлээхгүй, нар намайг хүлээхгүй; цагийг дэмий үрвэл амьжиргаа хоосон үлдэнэ гэж анхааруулсан байдаг.
Монгол хүн аливаа хэмжээсийг ахуйгаараа хэмжих дуртай. Цаг хугацааг ч гэсэн орчлон дэлхийн нар сар, оршин суугаа орон гэрийнхээ харьцаагаар хэмжих нь монгол ухаан. Цаг хэмээх ойлголтгүй байсан тэр цагт тооноор туссан нарны гэрэл ирэх буцахын завсарт цагийн баримжаа болно. Тэнгэрт байгаа нар сарны явдал улиралын багцаа болно.
Монгол хэлэнд цаг хугацаа илэрхийлсэн хэлц үг хэллэг маш арвин бий. Тухайлбал, айраг найрын цаг, алга урвуулах агшин, бага үдийн хэр, билгийн нүд нээгдэх цаг, бор гэгээ татах, түрүүчийн од цэцэглэх алд, гэрийн нар ханын толгой өшиглөх үе, ид таана идэх цаг, мал ногоонд цадах үеэр, мичид марал тонгойх, морь эмээллэх зуур, хөх ус хөлдөхийн цаг, шүлэг нойрын цаг, намрын хайлган цаг, нар битүү, нар буцах, муу нэртэй мичин жил, нугас ирэх цаг, үүрийн таван жин, намрын халтар сөл тасрах, нарны галтайд, ногооноор гэх мэт цаг хугацааны өдөр шөнийн, өглөө оройны, цаг улирлын, бууж мордохын энэ олон цаг хугацааг хэмжиж байдаг улс. Энэ хэмжээсийг ажиглавал ахуй орчин, од гараг, цаг улирал, хоол унд, өнгө зохицос, хайр сэтгэл, байгаль дэлхийн бүхий л хэрэглүүр багтсан байх жишээтэй. Эд бүгд өөр өөрийн өнгө аястай охор хэмжээс ч он хэмээх онцгой хэмжээстээ багтаж, он нь жарандаа, жаран нь зуундаа, зуун нь мянгандаа багтаж үргэлжлнэ, урсана.
Ингээд бодохоор он цаг өнөө маргаашийн юм шиг боловч өнө эртний, өнө холын юм шиг боловч өвөр зуурын гагцхүү бүхнийг багтааж шингээж байдагт түүний ид шид оршино. Алив амьтны эхлэл төгсгөл, жаргал зовлон, сайн муу, сайхан муухай, үүх түүх бүхнийг багтаасан цаг хугацаа гэгч агуу.
Он гэгч цагийн хэмжээс буюу хугацааны хэрчдэс аж. Хүн гэгч хэрчдэсд багтах хэгдэс буюу. Цаг гэгч хийсэн ч эс хийсэн хэнийг ч үл ялган туучаад, арчаад өнгөрөх эргэж буцахгүй, эцэс төгсгөлгүй эрчилсэн их урсгал буй за.
Цагийн төгсгөл байтугай өөрийнхөө төгсгөл хаа явааг хэн ч үл мэднэ. Ямар ч байсан цаг хугацааны шинэ хэмжээс 2012 он ТА тавтай морилогтун!
Цагийн төгсгөл байтугай өөрийнхөө төгсгөл хаа явааг хэн ч үл мэднэ. Ямар ч байсан цаг хугацааны шинэ хэмжээс 2012 он ТА тавтай морилогтун!
2011 оны 12 дугаар сарын 31 ний
11:51 д бичив