Бат-Ирээдүй

Хайх

МОНГОЛ ХЭЛНИЙ ХАРААЛ ЗҮХЭЛ ҮГИЙН САН

Аа муу хар сөлөр:

Аа муу хар сөлөр, хар үүрээр гуаглаад юу болов. Галзуу солио чинь хөдлөө юу. Өрвийж цайсан муу өгөр… гэж зэргэлдээх тагтнаас даахирсан саарал толгой цухуйж хараал тавьсаар хөрш Маахаа самган харайн гарч иржээ.”Г.Бадамсамбуу, “Яриг бүрээ”

 

Адгийн шаар:

“Шоронд орсон адгийн шаар би чоно болоогүй байхад шороон дор орсон хөөрхий чи минь яахаараа чоно болчихдог билээ гэж нэгэнтээ халаглан хашгираад толгойгоо тэврэн сөхрөн уналаа.” Б.Догмид, “Хүний хань”

 

Адсага:

“Муу гуйланчин минь ганц адсага авчих буян байна. Амандаа орсон үнээ хэл л дээ гээд Бадарч цээжээ ханхалзуулан бүдүүн дуугаар байшин доргиулан инээснээ хаяаны юм биш биз гэлээ.” Ч.Лодойдамба,”Тунгалаг Тамир”, “Тийм болохоор тэр задарсан адсагануудыг ус, өвсөөр үхүүлж баймаажин гартаа оруулж авахгүй бол болохгүй гэж ярицгааж байж билээ.” Б.Догмид, “Нулимс”

“Гурав дахь хошууны нэг муу залангийн хэдэн адсаганы төлөө эд нар ингэж их юм болох учиргүй.” Д.Маам,”Газар шороо”

“Гурван сүрхий ‘адсага’ сарын шинэдээр алдчихаад унасан морио усан хулгана болтол эрээд ололгүй, балнад туссан хүн шиг элгээ эвхэн даг даг хийж яваа нь энэ.” З.Дорж, “Эрдэнэ засгийн унага”

 

“Та хоёрын энэ адсаганууд чоно байтугай хонь ч гүйцэхгүй биз гээд уяж хоносон хоёр сайн морь бидэнд өглөө.” П.Пүрэвсүрэн, “Өшөө”

 

Ай сэтэрмэр:

“Өлөн тоос хатсан хөлс манаран дэгдсэнд сүрхий хүчтэй найтаалгалаа. Муу гэр нь чичрэх шиг болж байв. – Ай сэтэрмэр гэж хараагаад тэр сэтэрмэрийн умгар хар гэрээсээ гарсан хэрэг ердөө л энэ байсан бололтой эргээд орчихов.”Д.Маам,”Газар шороо”

 

Ай хар тэнэгүүд ээ

“Яндаг өвгөн – Ай хар тэнэгүүд ээ, дээгүүр шахахгүй яасан хар тэнэгүүд вэ? Муу сайн морь уруудаад тэр доодох улаан эрэгт хашигдвал яаж гарна гэж бодноо гэж тэсэж ядан байв.” С.Эрдэнэ,”Гарам дээр”

 

ай хэлээ хазмар чамайг

“Би чамайг Бархаст эрхлээд байсан гэж аав ээжид хэлнэ дээ гэсэн чинь Бархасай хэлээ хазмар чамайг гээд амаа чихэндээ тултал ангайж инээсэн.”С.Эрдэнэ, “Амидралын тойрог”

 

Амиа бодсон аалз, хувиа бодсон хувалз

“Чи юугаараа илүү гэж Сүнг алж амины хэрэг гаргаж, манжийн хар ташуурын дэргэд монгол хүний гэдсэнд хөлөө хийв ээ? Чи юу хариулна? Амиа бодсон аалз, хувиа бодсон хувалз чи мөн байна.” Д.Маам,”Газар шороо”

 

Амны хишиггүй золиг

“Тэгнээ тэр, тийм амьтан Самбуу яаж тогтоох уу, – Амны хишиггүй золиг, муу Самбуу ч орноос нь шээх нь холгүй л байсан даа.” Д.Батбаяр, “Хорсол”

 

Амьтны доог

“Õ¿¿æèé ººðèéíõºº áîäëîîñ ººðºº àéæ “Áàéòëàà ýíý ÷èíü Äàðü ýõòýé çýðýã áóëààëäàõ íü ýý. Áóÿíàà áàðìàð! Õºãøèí Õ¿¿æèéí ýíý áîäëûã õ¿í ìýäâýë ÿàíà?! Àìüòíû äîîã” ãýæ àìàíäàà øèâíýâ.” Д.Намсрай, “Бор галуутайн талд”

 

Арчаагүй муу гөлөг

Арчаагүй муу гөлөг. Бууны нохой. Улс орны хувь заяатай холбоотой нууц юм ярьж байгаа юм шиг давхар давхар хаалганы цаана огтны худал хуурмаг юмсыг тах хоёр ямар их үнэмшилтнй яриан вэ?” Д.Батбаяр, “Өөд өөдөөсөө”

 

Балиар золиг:

“Тамхины иш, үнс, шүлсээ хаа дуртай газраа хаядаг яасан балиар золигнуудвэ, ямар ч бүдүүлэг монгол суудал дээрээ ингэхгүй дээ гэхээс Улам-Өрнөхөд сэжиг төрнө.” До.Цэнджав, “Шэнь Жэнь орох замд”

 

Би гэж зөнөглөсөн толгой

“Ëóâñàí ãóàé ìèíèé øèíýõýí ìàëãàé, òîðãî øèã ýëä¿¿ðòýé öàãààí íýõèé äýýë ºìñºí ãî¸æ ãîîäîæ èðñíèéã àæèãëàíãóóò, -¯ã¿é ýíý ÷èíü þóñàí áèëýý ãýýä õîðîë òîîíî ººä õàðñíàà, -Áè ãýæ çºíºãëºñºí òîëãîé! Òýðýãíèé ãîëòîé çóóðàëäñààð íàð ãàðàõûã àíçààðñàíã¿é. Öààäóóë ÷èíü ÿàñàí áý? ãýæ áàéíà.” Д.Цэдэв, “Цагаан сар”

 

Би ч гэж би юм даа

“Өлзий өвөөтэй хамт яваад ирье гэж хүү минь ядахдаа арван нас хүрсэн юм шиг хоргоогоод байхаар нь би ч гэж би юм даа, уулга алдан за тэг тэг гэж орхидог нь ч юу вэ дээ.” Б.Бааст, “Бэлтрэг Дорж”

 

Битгий донгос:

“Өмнө явсан хоёр морьтой хүний нэг нь – Сунтгийн нөгөө үзүүр нь Богдын эрх тогорууны хөлөөс уяатай байдаг юм гэсэн үнэн болов уу? гэхэд нөгөөдөх нь –Битгий донгос, дээдсийн мутарт байдаг юм гэнэ билээ, алдас болно гэлээ.”Ч.Лодойдамба,”Тунгалаг Тамир”

 

“Àâõàé òàíû àë÷óóð òóí ñàéõàí áîëñîí áàéíà áèëýý. Ãàë óëààí ñàðíàé öýöýã íü ¸ñòîé àìüä þì øèã. ªíºáîëä àõ ò¿¿íä àëòàí àÿãàà õèéíý äýý ãýõýä, -Áèòãèé äîíãîñ ãýæ Ìàíäуõàé äóóãàà ¿ðãýëæë¿¿ëýí äóóëíà.” Ш.Нацагдорж, “Мандухай”

 

Битгий золигт:

“Чи битгий золигтоод бай, миний хаанаас хаа хүрч явааг мэдэхгүй байв гэж үү гээд толгой дээгүүрээ хөнжил хөнтрөгчийг ширэв татан хялайв.” Т.Баасансүрэн, “Тэрбумтан”

 

Битгий хуц

“Чи ер нь яасан завтай чалчаа амитан бэ, битгий хуцаад байгаач. Гэрэл унтарвал лаа асааж бай мэдэв үү гэж ундууцлаа.” Б.Догмид, “Зэрэг нэмэхийн өмнө”

Áèòãèé õóö! ãýñýí áîëîâ÷ áîñîõ ãýæ òýë÷èëñýí ø¿äëýíãýý äàðñààð õîöîð÷, Æàìúÿí ìîðèíäîî ìîðäóóò óóðãà ñóíãàí àäóó òîéð÷ äàâõèëàà.” Ц.Доржготов, “Эцэг”

 

Босоо ороолонгууд:

Босоо ороолонгууд зайлцгаа гэж аашилдаг байв.” С.Эрдэнэ, “Диваажинд хүргэх оньс”

 

Бөглүүлмэр

Бөглүүлмэр чинь Өгий дээр ер санасангүй л дээ. Тэрнээс… байсан л байлгүй. Ээ мал гэж хэмээн өөрийгөө зүхлээ.” Л.Дашням,”Бор еэвэн”

 

Бузар хог шаарнууд

Бузар хог шаарууд шиншилж дээ…, тэр яатуу араас дагаж дээ …, ээ тэнэг амьтан өрөвдөж орхилгүй … тэр янханд ганц цохиулахад юу нь хорчихов гэж …” Ж.Дашзэгвэ, “Хилэнцэт шөнө”,

 

Бууны нохой:

“Арчаагүй муу гөлөг. Бууны нохой. Улс орны хувь заяатай холбоотой нууц юм ярьж байгаа юм шиг давхар давхар хаалганы цаана огтны худал хуурмаг юмсыг тах хоёр ямар их үнэмшилтнй яриан вэ?” Д.Батбаяр, “Өөд өөдөөсөө”

 

Буян заяагүй амитан чинь

“-Áóÿí çàÿàã¿é àìüòàí ÷èíü àëñ ÿâàà óëñûã õàð íóëèìñààðàà ¿äýõ íü ýý äýý…”Д.Намсрай, “Бор галуутайн талд”

 

Буянаа бармар

“Õ¿¿æèé ººðèéíõºº áîäëîîñ ººðºº àéæ “Áàéòëàà ýíý ÷èíü Äàðü ýõòýé çýðýã áóëààëäàõ íü ýý. Áóÿíàà áàðìàð! Õºãøèí Õ¿¿æèéí ýíý áîäëûã õ¿í ìýäâýë ÿàíà?! Àìüòíû äîîã” ãýæ àìàíäàà øèâíýâ.” Д.Намсрай, “Бор галуутайн талд”