Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Төрийн ордоны Иргэний танхимд хэвлэлийн бага хурал хийж маргааш 2011 оны 11 дүгээр сарын 16 ны 11:30 аас Уран зургийн галлерейд Монголын шилдэг каллиграфичдын "МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ" каллиграфийн шилдэг бүтээлийн үзэсгэлэн нээгдэнэ хэмээн зарлалаа. Уг үзэсгэлэнн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд тус үзэсгэлэнд Сэцэн хиад Дашбалдангийн Баттөмөр, Жалайр Довдонгийн Батбаяр, Онолт Тогообатын Жамьянсүрэн, Их Түмэн Лхагваагийн Түвшинжаргал, Асуд Дагвын Ганбаатар, Бууч Цэгмидийн Тамир, Баянсайхан Цэнд-Очирын Бямбажав, Тарчин Энхбаатар Найдандорж, зэрэг шилдэг уран бичээчдийн бүтээл тавигдаж байна.
Д.Батбаяр, "МОНГОЛ" Халуун элгэн нутаг, 2005