Бат-Ирээдүй

Хайх

ТАМЫН ОРНЫ УЧИР АНУ

"Тамын оронд чөтгөр зэтгэр, шулмас, албин, буг, ороолон, онгод мэтийн хорлонт амьтад аж төрөх бөгөөд тэнд бас хүний орчлонгоос нүглийн үр нь гүйцэж тамд унасан хүмүүсийг зовоон тарчлаадаг газар.  Тамын арван найман саванд нүгэл ихт хүмс тарчилж байдаг. Хуцын хоншоор мэт хоёр хар уул ойртож холдон дундаа нүгэлтнүүдийг няцалж байдаг. Бас төмөр дөшин дээр няцлагдаж, хангарьдад  мах ясаа тоншуулж, хөрөөгөөр нүгэлтний биеийг хөрөөдөж, буцалсан халуун усанд чанаж, гадсаар дөрвөн зүгт биеийг тэлж, төөнөн шатааж, төмөр өргөсөн дээр нүцгэн биеэр нь тавиад гөвшдөг, хөлдөөх, гэсгээх, хэлэн дээр тариа тарьж зовоодог, эсвэл дотор балайрам муухай дуугаар айлган тарчлаадаг тийм орон болой. Энэ насанд их нүгэл хийвэл арван найман тамын аль нэгэнд орно." Л.Түдэв, "Оройгүй сүм"