Саяхан миний бие МУИС-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл (ТУЗ)-ийн 5 багшийн төлөөлөлийн орон тоонд Монгол хэл, соёлын сургуулийн нийт багш нарын хурлаас (цэвэр 46 багшаас 25 санал авсан шүү, ажилтан ороогүй гэсэн үг) нэр дэвшиж өрсөлдөөд тэрүүхэндээ “ялалт байгуулж”, бас нэг хэдэн хүний дургүй хүргэж их сургуулийн салбар 14 сургуулийн 13 багштай өрсөлдөж уралдаад 20 хүнээр урдуураа таслуулж 6-д орсон. 5-д орсон Математикийн Гармаа багш 264, би 244 санал авсан шүү. Бас ч муугүй ээ гэж дотроо өөрийгөө хөөргөв. Орон тоо гарвал нөхөн сонгуулиар "гишүүн" болох боломжтой боллоо гэж найз нартай хошигнож байлаа. Юмыг яаж мэдэхэв нээрээ.
Бас яаж нэр дэвчихээд гөлийгөөд зүгээр байж байгаад "ялагдчихав" гэж бодоод нэрийн хуудасрхуу юм хийж аминдаа сурталчилгаа маягийн юм тараасан маань заримд нь шинэ санаа, зарим талаараа наддаа шинэ дараа болсон юм шиг байна билээ.
Харамсалтай бас нэг юм бол манай МХСС-ийн багш нарын тоо угаасаа бусад сургуультай харьцуулбал харьцангуй цөөн бас дээр нь ирц муухан байсан. Энэ бол санаатай бөгөөд санамсаргүй сонгууль өгөөгүй багш нарыг зохион байгуулахаас тодорхой хэмжээгээр шалтгаалсаныг би зохих удирдагч хүмүүст өөрсдөд нь улаан нүүрэн дээр нь хэлж санаа амарсан. Уг нь сургуулиа боддог удирдагч бол нэгэнт л сургууль дээрээ ялсан бол тэр хүний төлөө бүхнийг хийгээд дуусах ёстой байтал тэгсэнгүй харин ч эсрэгээр ажилласан нь тодорхой болсон.
Сайхан сэтгэл гаргаж сонгогдоосой гэж санал өгсөн олонх байхад битгий сонгогдоосой гэж хар буруу санасан хол ойрын цөөн боловч хүн дээр доор, баруун зүүнд ч бас байсан юм шиг байна билээ.
Гэхдээ энд би энэ тухай ярьж “гоншигонох” эр хүн биш ер нь цаашдаа их сургуулийн хэмжээнд энэ талаар бидний зүгээс бодмоор, санал санаачлага гаргамаар зүйлийн талаар нэг санал хэлэхийг бодсон юм.
Энэ удаа сонгогдсон 5 хүний байдлыг харвал Гармаа багшийг эс тооцвол ихэнхи нь олон багштай сургуулиуд буюу НШУС, ЭЗС, ХЗС, ГХСС-иас сонгогдсон байна. Энэ бол юу гэсэн үг вэ гэхээр хүний олноор дийллээ гэсэн үг. Туслах ажилтан нараа оруулахгүйгээр цэвэр 100-120 багштай салбар сургуулиуд байна. Түрүү түрүүчийн сонгууль ч мөн иймэрхүү үр дүнтэй байсан. Харин ч үүний өмнөх сонгуульд манай Ш.Чоймаа багш бол аргагүй олонд алдартай нэр хүндээрээ ялж хамгийн өндөр оноо авч байсныг бид зөв үнэлэх ёстой юм байна билээ.
Тэгэхээр ер нь цөөн багштай сургууль бол иймэрхүү сонгуульд амжилт гаргана, ялалт авчирна гэдэг бол бүтэхгүй зүйл гэж ойлгож болно. Цөөн багштай сургуулиуд ч үүнийг зөвшөөрөх бас дэмжих байх. Учир нь цөөн багштай сургуульд олонхын санал авах мундаг багш байж болох учраас багшийн тооны олноор ялагдаад баймааргүй байгаа юм.
Тийм учраас цаашдаа ийм сонгуульд бүх салбар сургуулиудаас хамгийн цөөн багштай эн чацуу тоотой багш нарыг сонгуульд адил тэгш оруулах нь хамгийн зөв шийдвэр гэж үзэж байна. Тухайлбал хими, хими инженерчлэлийн сургууль хамгийн цөөн багштай буюу 30 багштай гэж бодвол тэр хамгийн цөөн багшийн тоотой ижил тооны багш нар салбар сургуулиудаас орно гэсэн үг. Харин хэн хэн гэдэг 30 багшийг оруулах вэ гэдгийг салбар сургуулийн захирал буюу декан шийдэж болно.
Бас өөр нэг бодох цаашид шийдэх зүйл бол 5 хүртэл хүн сонгох уу, зөвхөн 1 хүн сонгох уу гэдгийг бодож хатуу тогтоох ёстой юм байна билээ. 5 хүн сонгосон тохиолдолд сул хүн гүйх магадлал өндөр байж магадгүй юм байна. Учир нь ямар ч хүн өөрийн мэддэг 3 хүртэл хүнээ дугуйлаад цаад хоёрыг нь харанхуй юм уу, сургаар дугуйлахад нэг хүн гүйх бололцоо өндөр гарч байна. Ерөөсөө сонгуульд тийм юм гардагийг улс төрийн сонгуулийн туршлагатай хашир багш нар бас хэлж байна. Залуучууд бол үүнийг мэддэггүй, бас тооцдоггүй юм байна.
Ийм учраас дараа дараагийн олон сургуультай үзэлцэх иймэрхүү сонгуульд дээрх зарчмаар явахгүй бол цөөн багштай сургууль аливаа сонгуульд багшаа сонгуулж чадахгүй, бас сонгууль шударга болохгүй юм байна шүү гэдгийг л мартаагүй дээрээ хэлэх гэсэн юм.
За ингээд дараа дараагийн сонгууль шударга болох болтугай гэж ерөөе.
Үүний тул өнөө муу Ирээдүй