Ухна яаж тавих вэ? Өсгөлөн, чийрэг, том биетэй, хошуу уртавтар, эвэр хэт шорон биш, үс сорлог, ноолуур арвин, зүс хар, хөх, улаан өнгийн бараандуу байх зэрэг арваад шинж бүрдсэн ишгээр ухна тавина. Ухна тавихдаа бас жижигхэн ёс үйлдэнэ. Эвэр, дух, туруунд нь шар тос түрхэн, сүү амсуулж, нурууг нь дагуулан дусаагаад ерөөл хэлж тавина. Ерөөл нь ”Хадаар явахад цуцахгүй, халтирч унахыг мэдэхгүй, сэргэх, тургих чимээтэй, сэлмэн дэрэлгэр ээртэй, зууны эх, мянганы эцэг түмний сүрэг, түнтэгэр хөх (өнгийг тухай бүрд тааруулан хэлнэ) ухна хэмээн хэлэх жишээтэй.
УХНА ЯАЖ ТАВИХ ВЭ?
Ангилал:
Home
,
МОНГОЛ ТЕХНОЛОГИ
2012.02.15